Шинэ оны мэнд дэвшүүлье.

2014 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Б.Наранбаатар

Сайхан бүхнийг дээжилж

Сайн бүхнийг ерөөдөг монголын ард түмэндээ шинэ оны мэндийг хүргэе. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Д.Маамын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон амжилт бүтээл дүүрэн хуучин оноо үдлээ. Шинэ оноо угтах баярын үйл ажиллагааг сургуулийн хамт олон маань гэр бүлийн хамт тэмдэглэж шилдгүүдээ тодруулав.

2013 оны сургуулийн

  • · “ОЮУНЛАГ ГЭР БҮЛ”-ээр Б.Батцогтын гэр бүл,
  • · “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ”-ээр С.Амгаланбаатарын гэр бүл,
  • · “ӨНӨР ГЭР БҮЛ”-ээр Д.Цагаан-Өвгөний гэр бүл,
  • · “ҮЛГЭР ЖИШЭЭЧ ГЭР БҮЛ”-ээр Г.Ганболдын гэр бүл,
  • · “ХӨГЖИЛТЭЙ ГЭР БҮЛ”-ээр Б.Хүрэлмөнхийн гэр бүл,
  • · “АВХААЛЖТАЙ ГЭР БҮЛ”-ээр Б:Жаргалсайханы гэр бүл,
  • · “БҮТЭЭЛЧ ГЭР БҮЛ”-ээр Ч.Пүрэвжаьын гэр бүл,
  • · “ЭВСЭГ ГЭР БҮЛ”-ээр Д.Баттөрийн гэр бүл,
  • · “АЖИЛСАГ ГЭР БҮЛ”-ээр Б.Амартүвшингийн гэр бүл,
  • · “ЦОГЛОГ ЗАЛУУ”-гаар Г.Мөнхбат нар шалгарлаа.

Сургуулийн хамт олны дундаас шинээр “МЯНГАТ МАЛЧИН” болсон Ч.Пүрэвжавын гэр бүлд сургуулийн хамт олон маань хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

 Дэлгэрэнгүй»

Тамд байдаг монголчуудын тогоо

2013 оны 10-р сарын 14 Нийтэлсэн Б.Наранбаатар

Тамд байдаг монголчуудын тогоо манаачгүй байдаг нь латерал сэтгэлгээнд суралцаагүйнх . . . Проф Ц.Дэмбэрэл

Монгол орноо хөгжүүлье гэж хүн бүр санаа бодлоо уралдуулж , аль байдаг, чаддаг бүхнээ шавхаж байна. Ард түмэн нуруу тэнийхгүй шахам хөдөлмөрлөж , улс төрчид маань чөмгөө дундартал зүтгэж байна, гэтэл эцсийн бодит үр дүн санаанд хүрэхгүй байх юм. Энэ юуных бол. Энэ бол монгол хүнд латерал сэтгэлгээ дутагдсаных . Гадаадынхан та бидний тухайд дараах зүйлийг хэлдэг байх юм, “ Тамд байдаг монголчуудын тогоо манаачгүй байдаг. Учир нь тэд өөрсдөө өөрсдийгөө татаад унагачихдаг хүмүүс, тэдний дунд жижигхэн яс хаячихад л гүйцээ, хоорондоо өширхөн зодолдоод насаа бардаг харалмарууд “. Энэ үнэн бол юунаас үүдэлтэй вэ. Энэ бол та бид ЛАТЕРАЛ сэтгэлгээнд суралцаж амжаагүйнх

 Дэлгэрэнгүй»

Зөвлөн туслах баг ажиллалаа.

2013 оны 10-р сарын 14 Нийтэлсэн Б.Наранбаатар
Сүхбаатар аймгийн Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Т.Хурцбаяраар ахлуулсан мэргэжилтэн Б.Сарангэрэл, Цогдэлгэр, Долгормаа, Адъяасүрэн нар манай сумын боловсролын байгууллагад 10-р сарын 10-11нд ажиллалаа.  Бид бүхэнд зөвлөн тусалсан БГ-ын хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье.   Дэлгэрэнгүй»

Багшийн хөгжил-TD1 сургалтад хамрагдлаа.

2013 оны 10-р сарын 08 Нийтэлсэн Б.Наранбаатар
2013 оны 10-р сарын 5-6-нд Баруун-Урт хотноо болсон Оюуны чадварын IQ төвийн сургалтад математикийн багш Ц.Сарнайцэцэг, Ш.Саранцэцэг, монгол хэлний багш Я.Анхтулга, бага ангийн багш Н.Бибиш, М.Ариунсувд, Г.Энхтунгалаг нар хамрагдлаа. Сургалт зохион байгуулсан эрдэмтэн багш нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Дэлгэрэнгүй»

IQ булантай болох эхлэл

2013 оны 10-р сарын 08 Нийтэлсэн Б.Наранбаатар
Сургуулийн 6 ангид 10 төрлийн шоог авч өгч IQ булантай болох эхлэлийг тавилаа. Мөн ботуур байрны сурагчдад, Сэтгэх чадварын дугуйланд тус бүр 2 багц 10 төрлийн шоог сургуулийн захирал бэлэглэлээ.  Дэлгэрэнгүй»

Туршлага судлах аялалаас ирлээ.

2013 оны 10-р сарын 08 Нийтэлсэн Б.Наранбаатар

2013 оны 10-р сарын 4-7-ны өдрүүдэд манай сургуулийн нийгмийн ажилтан Ц.Далантайгаар ахлуулсан гадаад хэлний багш Ц.Цэцэгдэлгэр, биеийн тамирын багш Ц.Эрдэнэсүх, газар зүйн багш С.Амгаланбаатар, гадаад хэлний багш Д.Буянням, монгол хэлний багш Ц.Мөнхнаран, бага ангийн багш Г.Энхтуяа, Б.Болортуул, Ч.Орхонтуяа, А.Энхчимэг нар Хэнтий аймгийн Бор-Өндөрт туршлага судлах аялал хийгээд ирлээ. Бор-Өндөрийн улсын тэргүүний “Бор-Өндөр”  цогцолборсургуультай танилцаж, Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Дархан Дэлгэрхаан, төвийн 4-р сургууль хамтран зохион байгуулдаг “Боржигон бүсийн спорт, урлагийн наадам”-д зочноор оролцож залуу багш С.Амгаланбаатар “Багш нарын ур чадвар”-ын тэмцээнд газар зүйн хичээл заалаа. Мөн гар бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийлээ.

Биднийг урьсан улсын тэргүүний "Бор-Өндөр" цогцолбор сургуулийн оюунлаг багш нартаа болон захирал Шинэцогт танд ажлын өндөр амжилтыг хүсье.

 Дэлгэрэнгүй»

20 шүлгийн баяр

2013 оны 10-р сарын 08 Нийтэлсэн Б.Наранбаатар
1-р ангийн сурагчид бэлтгэл хөтөлбөрийн хүрээнд 20 шүлэг чээжлэх уралдаан зарлаж, чээжилсэн шүлгээ уран тод уншиж шилдэгээ шалгаруулав. Амжилттай оролцсон А.Ургамалцэцэг багштай 1а анги, Н.Бибиш багштай 1б ангийн нийт сурагчдад улам их амжилт хүсэн  ерөөе. Дэлгэрэнгүй»

Номын өргөө

2013 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Б.Наранбаатар
9-р сарын 25-нд бага сургуульд  НОМЫН ӨРГӨӨ нээх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Бага сургуульд хэрэгжиж байсан READ төслийн номнуудыг нэгтгэн 12 суудалтай ном унших танхим нээж, бага ангийн багш нар маань тус бүр 3-5, сурагчид сайн дурын санаачлагаар тус бүр 1 ном бэлэглэлээ. Бага сургуулийн номын өргөө одоогийн байдлаар 300 гаруйүлгэрийн болон уран зохиолын номтой боллоо. Номын өргөөг маань Насан туршийн боловсролын багш Г.Эрдэнэ-Амар хичээлийн бус цагаар ажиллуулна. Номын цагаан буян арван зүгтээ түгэн дэлгэрэх болтугай. Дэлгэрэнгүй»

Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи

2013 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Б.Наранбаатар
2013 оны 9-р сарын 20-23-нд Сүхбаатар аймгийн бүх ЕБСургуулийн багш нар болон удирдлагуудад БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ-ийн эрдэмтэн багш нар дээрх сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад манай сургуулиас 24 багш, 4 удирдлага нийт 28 хүн хамрагдаж“Хэрхэн сурч сурах, сурахад тохиолдох саад, тэдгээрийг даван гарахад туслах” арга зүйг эзэмшлээ.
 Дэлгэрэнгүй»

“Спорт нэг өдөр” өдөрлөг

2013 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Б.Наранбаатар
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2013 оны “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг сургуулийн намрын спартикиадыг хэлбэр агуулгын хувьд өөрчлөн иргэд болон суралцагчдад спортыг сурталчлах, эрүүл аж төрөх ёсонд сургахад анхаарчСПОРТ НЭГ ӨДӨР өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт идэвхийлэн оролцсон бүх баг тамирчдад улам их амжилт хүсэн ерөөе. Дэлгэрэнгүй»

Мэндчилгээ

2013 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Б.Наранбаатар

Эх орны маань өнцөг булан бүрт
Эрдэмт олон багш нараа санан яарсаар
Эрдмийн саруул өргөөндөө саатан морилсон
Энхрий бяцхан сурагчиддаа хичээлийн жилийн мэнд хүргэе.
Эхэлж буй хичээлийн жилдээ
Эрдэм ном ихийг сурч
Ижий ааваа баярлуулсан
Ирээдүй хойчдоо дурсагдсан
Ижил нөхөддөө хүндлэгдсэн
Ихийг бүтээхээр зүтгэсэн
Түмэн зүйлийг эрдмийг судалсан
Түүнээс цааш нь илүүг суралцсан
Төрөлх сургуулийнхаа нэрийг гаргасан
Төгөлдөр иргэн болохын төлөө хамтдаа зүтгэе.
Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг биш яг одооноос эхэлнэ

Ихийг ярихдаа гол нь биш яг одооноос хэрэгжүүлье. 

                              Д.Маамын нэрэмжит ЕБСургууль 

 Дэлгэрэнгүй»

Талархал илэрхийлье.

2013 оны 08-р сарын 29 Нийтэлсэн Б.Наранбаатар

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ирээдүй хойчийг бэлтгэдэг соёл боловсролын өргөө бага сургуулийн дээврийн их засварыг  14 хоногт багтаан Сүхбаатар аймгийн Бат-Очир захиралтай “ШАРГА” ХХКомпаний хамт олон амжилттай хийж гүйцэтгэлээ. Их засварыг гардан гүйцэтгэсэн Ганболд ахлагчтай бригадын хамт олонд сургуулийн нийт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, сумын нийт эцэг эхчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлаж талархснаа илэрхийлж, цаашдын ажил амьдралд  хамгийн cайн сайхан бүтээл, амжилт бүхнийг хүсэн ерөөе.

                                  Сургуулийн захиргаа

 Дэлгэрэнгүй»

Эх үрсийн баярын мэнд хүргэе.

2013 оны 06-р сарын 03 Нийтэлсэн Б.Наранбаатар
Эх орны минь өнцөг булан бүрт инээд хөөр цалгиан байгаа хөөрхөн дүү нартаа Эх үрсийн баярын мэнд хүргэе. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын төр захиргааны байгууллагууд, сургуулийн хамт олноос бяцхан хүүхдүүдийнхээ дунд Дугуйн уралдаан, Хөнгөн атлетикийн тэмцээн, Буухиа тэмцээн, Бөмбөг шидэлтийн тэмцээн, “АХА” тэмцээн, Аав ээж би тэмцээнийг зохион байгуулж АВЬЯАС хөтөлбөрийн хүрээнд сурч мэдснээ сурагчид тайлагнаж 100 хүүхэд БИЙ БИЕЛГЭЭ бүжлээ.  Дэлгэрэнгүй»

Хөгжлийн түлхүүр-Хүүхэд бидний гарт

2013 оны 06-р сарын 03 Нийтэлсэн Б.Наранбаатар

“Хөгжлийн түлхүүр-Хүүхэд бидний гарт” хүүхдийн чуулган сумын Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдлаа. Тус чуулганд 4-9-р ангийн бүх сурагчид хамрагдаж өөрсдийн үзэл бодол, тулгамдсан асуудал, шинэ санал санаачлагаа томчуудад илэрхийлж, эцэг эхчүүд болон шийдвэр гаргах хүмүүст, мөн хүүхэд хүүхэддээ хандсан уриалгыг гаргалаа.


 Дэлгэрэнгүй»

Амжилт хүсье.

2013 оны 06-р сарын 03 Нийтэлсэн Б.Наранбаатар
2012-2013 оны хичээлийн жилд сурч мэдснээ шалгуулах анги дэвших болон төгсөх шалгалтаа амжилттай өгч байгаа нийт сурагчиддаа цаашдын сурлагад нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дэлгэрэнгүй»