Хавар
Хундан хонь минь
Хавар төллөдөг
Хув зусаг минь
Хавар ишиглэдэг.
Хүрэн үнээ минь
Хавар тугалладаг
Хүрэгч гүү минь
Хавар унагалдаг.
Хайртай ингэ минь
Хавар ботголдог
Хамаг идээ
Хавар дэлгэрдэг.
Усны шувуу
Хавар ирдэг
Ургамлын түрүү
Хавар ургадаг.
Хавар хавар
Ханагар хавар
Хайрлан ханашгүй
Урьхан хавар.
Би
Би гэдэг билгийн гайхамшиг Монголоо олж бүрдсэн танхил аз
Бичгийн суварга өрөлцөхөөр орлойд заяасан цагаан хад
Бигэр Мажиг адууч эцгийн туургат гэрийн дархан
Биеийг бүүвэйлсэн Должин эхийн тулгат галын бурхан
Бичил нэгэн ертөнц хорвоог багтаасан дусал ус
Билгүүн шаргын зоон дээр зүмбэрлэж өссөн гайхам зү с
Бэтгэртлээ зовсон эхийг өргөж амжаагүй бага нас
Буруу зөрүүг туулсаар үнэнд хүрсэн эр нас
Хурималж тогтсон дэлхийгээ тэвэрсэн халуун элэг
Хувьсгалт Монгол улсдаа насаар зүтгэх цэрэг
Хурмаст нарны манаанд хүүгээ томилох эрх
Хүмүүн болон заяасан мөрөө орхих эрх
Би гэдэг энэ ээ.
Зун
Намираа бороо орж
Навч цэцэг дэлгэрнэ
Нарийн голд очиж
Наадаж бид шумбана.
Дэгдэн дэгдэн явж
Дэнжийн цэцэг түүнэ
Эргэн тойрон гүйж
Эрээн эрвээхий барина.
Өгөөмөр баян зуны
Өдөр бүр нь сайхан
Өвөөлж хөхөө донгодоод
Өөлж баршгүй гайхам.
Бичгийн машин
Олон зохиолын гэрч боллоо
Онгодыгдуудуулжшүлэгбичүүллээ
ОросКаспаровтчзахиабичлээ
ОнгирооТулгааднүдүүлжявлаа
АлдартМаамынмашинюмсан
Ардчилсанхолбоондэдлүүлсэнюмсан
Ахиаджааханбичихюмсан
Аймшигткомпьютерийгдарахюмсан
Хоцорноогэжхэцүүюм
Хоногтоонадаарбичихээболилоо
Холбоосаржилийнурсгалд
Хотлоороо намайг жийх нь ээ яана аа !
Намар
Ургамал бүхнийг хатааж
Усны шувууг буцааж
Аялагхан зуныг халаад
Алтан намар ирдэг.
Сургуульд намайг оруулж
Сурагч болгодог намар
Амттай жимсийг болгож
Ам дүүргэдэг намар.
Чи
Чи гэдэг чисчүү торгон хөнжилд нь эрхэлж тоглосон бүжинхэн
Чигжүү хотын үймээнд нь эрэмшиж торнисон бүжинхэн
Дорно дахины аалийг нь өрнөд хүргэсэн Монгол хүн
Дорно өрнийн нууранд нь адилхан өссөн өөрийн хүн
Нууц товчоог уншиж, Фетөөфийг таньсан ухаан
Суу билгийн эрдэм гэгчид алаггүйг биширсэн сүүхээ
Аавын хөлийг хучиж, эхээ өргөсөн ёсон
Алаг дэлхийн түгшүүрийг эмзэглэж мэдэрсэн зүрхэн
Өгөхдөө өглөгийн эзэн миний ардын сэтгэл
Өөриймсөхдөө хатаа л гэх энэ хорвоогийн сэтгэл
Онгод юугий минь дуудсан
Онгон Алтайн өндөр
Он жилийг минь хэлхсэн өдөр гарагийн сондор
Чинэрсэн хөхөө амирлуулж хүүтэйгээ жаргасан найрын дуу
Чихнуу чимэг монгол аялгууг хүүдээ сургасан хуурын дуу
Дайны сүүдэр нөмөрлөө хэмээвэл хар уснаасаа төөрөх хотог шувуу
Даль нь өмөлзөн дэрвэлзэх Гангын хун, хатан шувуу
Чи гэж энэ
Би ер андахгүй
Чи гэдэг энэ
Бид ердөө алзахгүй.
Мөнгөн өвөл
Цастай өвөл
Мөстэй өвөл
Цан хүүрэг
Ихтэй өвөл
Хүүхэд бидний
Хүлээсэн өвөл
Хүйтэн гэлгүй
Хүсдэг өвөл
Цас мөсөн дээр
Тоглохгүй бол
Цагаан өвөл минь
Гомдох байх даа
Мөс цасан дээр
Тоглохгүй бол
Мөнгөн өвөл

Гомдоно байх даа

Манайх

Манайх өрхдөө тэмдэгрэх төдий үүрийн унаган гэгээ

Томрохдоо тэргэлдэн манхайх өглөөн гал наран

Үрс минь маргаашийн манайх хожмын их баяр
Үдлэж, хөдлөх нүүдлийн хөтөч харгуй хоёр
Аавын түшиж еөрөөл хайлсан голомт доргиох атаархалгүй
Ариун сүүгээр эхийн мялаасан хотол хотойх худалгүй
Ажнай хүлгийн сүүл уясан тооно хэлтийх зүхэлгүй
Арвайлж тарьсан ботгон буйлсны навчис уйлах хэрүүлгүй
Манай гэрийн алтан босго шүлэг шадлахын жаргалан
Монгол найргийн тэргэрээс залагдаж одод шаагихын баясгалан
Шампаани дарсыг хаяа оргилуулж ширээ түшсэн андууд
Шатрын хөлгөнд бодол уралдуулж өглөөг тоссон нөхдүүд
Эрдэнэт түмэн минь үзгийн онгодыг мөнхөд сэлбэх булаг
Эрдэнийн хуриманд хотлоор ёуулах далай номын шүлэг
Эндүүрэхийн цаг нь ирлээ хэмээн аюулаас дайжуулах хөлөг
Эвийн цагаан сэтгэл нь хэмээн аяганд малтрах сүү билэг
Манайх гэрэлт нарнаас үрчилж авсан газрын халуун амьсгаа
Гэргий минь хувингаас наран ээждээ буцааж өргөсөн сүүн бороо
Галбын галбыг элээж ургийг удамласан хүмүүн төрөлхтний үрс
Ганцхан эрдэнэт төрийнхөө дансанд үүрд бичээмтэй овог нэрс
Мандсан хувьсгал, эцгийн голомт хоёроос талдаа тасарсан өрх
Манайх гэдэг жирийн нэгэн бусдаас ялгаангүй монгол айл манайх

Шүлэг үгнээс бүтнэ.

Өвсний тоосонд унасан ч шүүдрийн онгон дусалд
Өөрөөс нь өөр бие огтхон ч багтаагүй байдаг юм

Шүлгийг бүтээж байгаа үг бүхэн

Шүхэрлэх ариун дусал шүлэгчийн бодол мэт бие даасан ертөнц юм

Аугаа их бүхэн төрөх, үхэхийн адил энгийн үнэн
Ам сүүл зангидсан энэ хоёрын дунд орших хэлбэр нь жирийн сайхан
Сэтгэлээ өгөөгүй бол боть болгон чинь зүүний салхинд хийсэх хумхын тоос шүлэгхэн
Сэтгэлээ өгсөн бол үг болгон чинь зүрхнээс зүрхэнд улаалах хурдан сайн хүлэгхэн
Улаан гал долоолсон шимэн тогооны бөөрөнд
Усан дусал бөнжгөнөхийг тогоо хөлөрлөө гэдэг юм
Тоос мэт хийсэхгүй тогоо мэт хөлөрч найргаа нэрэхийн учир
Тоотой насаа мартаж гал юугаа л бадрааж явцгаая дүү нар минь.


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
халиунаа (зочин)

маш гоё байна

Нямдэлэг (зочин)

Goy shuleg shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)