“ТЭМЭЭНИЙ ДУУЛЬ” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос

“ТЭМЭЭНИЙ ДУУЛЬ” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос
Чи их зорилгод тэмүүлэн яваа хүн.
Харин замд чинь дайралдаж чам руу
Хуцсан нохой болгон руу чулуу авч
шидэх гэвээс чи тэр зорилгодоо хүрч эс чадна.
Ф.М. Достоевский
Би нэгэн өдөр дөрвөн давхар байшингийн тагт дээр сууж байлаа.Шар суран ногттой өндөр хөх буур унасан залуу тариачин эр миний цонхон доогуур өнгөрөв.Шир сур хоёрыг зангидаж үдэж хийсэн бахил ширэн эмээлийн бүүргийг зейнн хэмээн яс сайн модоор үзүүрийг нь шомболон зорж шигтгэсэн нь хөл майга энэ хөх буурыг туг ширээ болгожээ.Гэвч түүний богино магнай,хулгар чих,оготор хамраар нь энэ тэмээ Каирын амьтны цэцэрлэгт байдаг бөгтөр гэхээс бөхтэй гэж болохыг даруй таалаа.
Урт өтгөн цацагтан том хивс тэмээндээ тохшилсон энэ залуу урт дээлийн задгай хаясан богино энгэрийн цаанаас цухуйх үстэй цээжээ ажилч хүний бүдүүн хадуун гараар илсхийн,эсрэг талын байшингийн барууч дээд булан руу дүүрэн баяр төгөлдөгр нүдээр харж инээмсэглэнэ.
Залуугийн нүдийг дагуулан ажвал тэр байшингийн тагт дээр унтлагын торгон сэмбэгэр нөмрөг дотор ганган биеийг хучин нүд, сэргэлэн хээнцэр нэгэн хадагтай зогсох хийгэдэд тэр хоёр бие биеэндээ мэндийн үг өргөлцөнө. Каирын зах дээр том үнээр дууддаг перс хивсээр тэмээгээ хучсан энэ боргил хадуун эрийг тэр хүүхэн хажуугийн би ч урамшмаар баярын мишээлтээр шагнана.
Харваас жаргалтай ганган энэ авхай тариачин эртэй харьцах харьцаан дээрээ илэрхий элбэг өгөөмөр байлаа. Мөн өнгөрөхөд нөгөө хадагтай алга болсон байв.
Дахин мөч өнгөрөхөд авхайн байшингийн гурван тувия мод зэрэгцүүлэн тарьсан алаг тоосгон буланд тэр хоёр уулзаад зогсож байлаа. ( Тувия гэж халуун орны нэгэн төрлийн арц, мануухай мэт нэвсгэр дүртэй хөгөлгөр ногоон мод билээ. Нас бие гүйцэвч тувия гурван дэлмээс хэтэрч өндөр болох нь үгүй .Түүний навч үндэс хоёрыг эмийн зүйлд хэрэглэдэг гэж элчин сайдын яамны цэцэрлэгт хамза өвгөн хэлсэн юм. Тэр модны үнэр монгол арцын үнэр шиг болж ирээд , өвөлгүй зунд идээшиж бойжсон болоод тэр үү арай нялуун зөөлөн юм байна билээ.)
Нөгөө хос залуу гэвэл учиртай инээлдэн гар барилцаад булан ороож цааш алга боллоо. Тэд ах дүүс юм уу, аль наймаа панзны тохиороогоор тэгж учраа юу, би ойлгосонгүй . Санаандаггүй буянт Нилийн хадган цэнхэр тэнгэр дор салхинд шааган сэвэлзэж, наранд баагих мэт үзэгдэх гурван тувия модны хамт би амрагийн болзоо харсан байж мэдэх юм .Тэгвэл буянтай, одтой хэрэг ээ! Тэмээтэй хархүү явган хүүхэнтэй уулзаж байгааг үзээд, тэмээ малын дунд өссөн бор банди би нутгаа дурсав. Тэгээд эх орноо санаж гэрээдээ гүймээр бодогдов. Унаган багын явдал балчирхан насанд дарсан тамга мэт сэтгэл санаанд тод үлдэг юм шүү. Багын явдал санаанаас гардагүй гэж ээж аавын ярьдаг энэ талаар биш байжээ. Тэмээ хараад хол ирждээ гэж бодсоноос болж, тэмээний тухай дууль мэт нэгэн яруу дурсамжийг би эргэн саналаа.
Өгүүлэх нь
Эцгээс үлдсэн ганц хөрөнгө бор гэрийнхээ хойморт дүү Данжилаа бид хоёр муу гуулин данхныхаа сэнжийг мултартал зайлан, хонгор ээжийн чанаж өгсөн будаатай хярмыг үзүүлж сууваа. Би их тод санаж байна. Ээж голомтныхоо зүүхэнтээ суугаад Мандалын хийдийн дунд сургуульд явсан ахад шутал уллаж байсан юмсан. Хаврын урь орчихсон, муу эсгий үүд маань гэр дээрээ, харааны үзүүрт нялх ногооны хурган зэрэглээ нүдэнд баригдан, эс баригдан жирэлзэж байсан өдөрсөн.
Урт зогдортой, хоёр бөх зөв тийш унасан, өнгөрсөн жил тарга хүч сайн авсан болов уу гэж бодогдохоор өндөр улаан ат богино зайд үзэгдэх хаврын шингэх нарны доогуур суналзтал алхалсаар ирээд манй үнсэн дээр хэвтлээ. Удаж төдөлгүй хэдэн мөчийн дараа их говийн эзэн тэнгэр тэрбээр хэдэнтээ хөрвөөж үнсэн дээрээс босоод зүүн урд зүгийг барин Талбиун зөөлөн алхав. Нэвсийн унжих улаан хүрэн хар хялгасан сор жороо морины гүйдэл мэт зөөлөн салхинд толгой даран аьан тэмээний нухацтай тавих урд хоёр хөлийн доргионд үл мэдэг чичэрхийлэн намс намс хийж байв. Гэрийн гаднаас ааш нь зовхсон хоёр нохой ухасхийн босов. Хагас мөцийн төдий зай өнгөрөхөд атан тэмээний урд хойд гарчихсан нэгэн нь << Хав, хав >> , << нөгөө нь ян ян >> бүдүүн нарийн дуугаар хуцаж гарлаа. Үзвээс их говийн хайрхан тэр атан тэмээ үргэлж шингэн нулимс тунарах гүн худгйин ус адил үлэмжийн тунгалаг сайхан нүдээр алсын уулын оройг ширтэс хийн, баян зогдор дэвсэн шил даран нэн тайван, нэн амирлангуй алхлах бөгөөд нохойн дууг огт сонсохгүй ажээ. Сүржигнэн боорлох хоёр нохой дэмий л хойно урд нь гарч, хуцаж хувширч ханан хад мэт цул, мөрөн гол мэт урсан урсах тэр баргил амьтаныг зогсоох учраа олохгүй хэсэг газар даган яншиж явлаа. Энэ хоёр нохой улаан цайм тулж тэмээг хамардаж хонгодохгүйг үзвэл түүнийг барьж идэх их санааг өвөрлөөгүй нь илт бөгөөд ингээд бодоход юунд тэгж төвчигнөж байгаа нь огт ойлгомжгүй ажээ. Энэ ноход өнчин янзага, огтоно туулайг барьж байсан нь бишгүй билээ. Богино зайд сувай шарагчнаас ч хурдан гэгдэх << шуламсын хөлөг >> алагдаахайн урт сүүлэнд ганган соёогоо шигтгэсэн удаа байсан. Гэвч тэр улаан ат гэвээс хонгор дэрсний ёроолоос босон зугтаж араас нь хөөцөлдөн элдэх гэрийн халтарын агт автан балгардах янзага төдий шувуун зүрхтэн биш байна. Тэр тэмээ хаврын ногоотой зэрэг үрждэг хөх шумуулыг чихээ хөдөлгөж үргээхээс бус сайхь хоёр нохойг даан анзаарахгүй, шумуулынхаа чинээ бодсонгүй алхалсаар билээ. Түүний алхаанд холч эрмэлзэл, чөлөөтэй дураар эрдүү амирлангуй шинж бус ихэмсэг сагсуу буюу хөөрүү яаруу шинж огт үгүй ажээ. Тэмээ том тавхайгаар нохдыг ийрэх таврах модон тэрэгний бул мэт аварга өвгөөр өвдөглөж сүйд хийж чадах байсан болов алхаа шигээ уужим сэтгэл тэй тэр амьтан тэгсэнгүй ээ.
Хоёр нохой цөхрөх гэдэги болж анхны галзуу боорлолт нь хан хан гэх зөөлөн хоргоололтоор солигдон, удалгүй сүүлээ хавчин улаан атнаас хоцорлоо. Тэгээд тэр сайхан амьтанд огт хэрэг тарих гээгүй юм шиг оготнын нүх үнэрлэсээр гэрийн зүг алгуур шогшив.
Дүү бид хоёр нохдыг шоолж ханатлаа инээлдээд тэмээний хойноос харлаа. Нас бие гүйцсэн сайхан улаан ат алхаа түрэн нэмж, ар шилэндээ армаг тармаг дэрсэн сондуул бүхий нүцгэн улаан ухааг шиллэн цааш явж байна.
- Ээж ээ, ээж ээ энэ сайхан улаан атыг хараа гэж миний хашгирсанд Мандалын дунд сургуульд сурч байгаа ахад гутал уллаж суусан ээж маань эргэж саравчлан харснаа:
- Чойдогийн нөгөө худалдчихдаг тэмээ л байна шүү дээ. Долоон уул давуулж хүнд өгсөн юм гэдэг. Төрсөн нутагтаа ирж байгаагий нь хараач гэв. Би тэгэхэд нь төрсөн нутаг гэж нэгэн хүчтэй юм байдаг гэдгийг сайн ойлгосонгүй,
- Тэгээд энэ тэмээний төрсөн нутаг нь юу юм бэ? Гэж асууж билээ. Ээж минь:
- Чойдгийнх Шүүтйин говиор л нутагладаг айл байхдаа гэж товчхон хариулав. Шүүтийн говь орох ч мөн хол байна даа . Гэвч тэр тэмээний газар их авах тавиун тэнүүн алхаа огт зогсох төлөвгүйг үзээдоюун санаа нь хөлжиж явсан хүүхэд надад Шүүтийн говь тийм ч хол санагдав. Дүү маань тэгтэл ам нээж:
- Ахаа та бид хоёр энэ тэмээн дээр сундалдаад яваад байвал гурав хоноход Нартын уул хүрэх үү.? Тэгвэл их гэртээ очно, гоёо гэж хөөрөв. Үнэхээр тэр харгил баргил сайхан амьтанд нартын уул ч ойрхон байсан биз ээ.
Үүгээр төгсөх тэмээн дуулийг тойруулан би төрөлх нутгийн тжхай олон сайхан бодол бодлоо. Хорин жилийн тэртээ нутгийн минь тэнгэр дор болж өнгөрсөн хамгийн энгийн энэ тохиол миний сэтгэлд учир явдал төгс нэгэн том уянга болон хүнгэнэн хадаж байв. Дуугий нь л олж сонсвол дууль хааяагүй байдаг байна шүү гэж бодоод босохдоо алжаасан бие хөнгөн, сэтгэл уужим байхыг мэдэрлээ. Төрөлх нутгийн тухай цээлийн ус мэт бодлын гүнд жиргэж мини бие жмнгүйдэж байсан тэр билээ.
Каир, 1968
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
new guy (зочин)

Заан залуудай роман aimar urt yn tovchlolllllll

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)