“ХАН ТЭНГЭР” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос

“ХАН ТЭНГЭР” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос
<<... Би энэ насаа сайхан амьдарч барлаа... Би тэнгэрийг үзлээ... Чи тэнгэрийг тийм ойрхоноос үзэж чадахгүй>> М.Горький / Шонхорын дуун/
Миний бие өглөө долоон цаг хагасын хирд буудлаас гарч, сувгийн зүг алхлаа. Тэр алдарт усыг үзэх хүслэн сэтгэлийг минь тэсгэлгүй донсолгож байсан юм. Гэнэт яагаад ч билээ дээ, өнөөдөр чинь 17 шүү дээ гэж дотор оров. Үнэхээр тэр өдөр 1967 оны 11сарын 17 байлаа. Суэцийн нэрт суваг нээгдсэнээс хойш 98 дахь жилийн торгон өглөөний өнөөдөр байх гэж энэ бодогдлоо. Дараа нь францын нэрийн өмнөх зальт панзчин Фрединанд Лессенг хэмээх хүн хэдэн түмэн мисир эрийн амь насаар нь сувгийг малтаж, дундат тэнгисийн улаан далайтай холбосон гуниг түүхийг шимширүүлэн дурсав.
Гэвч өнгөрсөний тухай хар бодлыг орхихыг хичээжээ. Төрөлх хан Алтай Галбийн их говийнхоо тэнгэрээс түмэн бээрийн алсад яваагаа санаж би дээшээ харлаа. Өвч их огторгуйн бага охины уруул мэт гэрэлтэх шингэн ягаан шунхан судал бүхий амраг тангараг үйлс нимгэхнээр хормогчлон хүрчээ. Мисир оронд элбэг дэлбэг байдаг. Ясмина хинди, цагаан уул цэцгийн анхилуун хийгээд чийглэг урин үнэр сувгийн зүгээс үлээх хөнгөн торгон салхинаас дамжин авч амьсгалах нь нэн таатай.
Суэцийн тэнгэр Каирын тэнгэр шиг цэлмэг сайхан юм байна. Ер нь Мисир нутгийн тэнгэр монгол орны тэнгэр адил номин ногоон сор бүхий содон цэнхэр байдаг л даа. Ингэж бодоход дээр нь суниаж байгаа огторгуйгаас хүрч ирнэ үү гэтэл сэтгэл нэгэн бүлээн дулаан уянга яруу урсгал хан хийн түрж байхыг тэр агшинд мэдэрч байсаан. Сувгийн хашлагатай тулж очихийн цагт салхи үл мэддэг хүчтэй болж хайлмаг үсээр наадав. << Ай хө хорвоогийн хонгор салхи даа дээр минь хүний ч болов уу Хан тэнгэр байна. >> гэсэн бодол нь их чуулганы эх юмуу, төгсгөл гэлтэй нэгэн бодол дотор дурсхийн орлоо.
Гэнэт тэнгэр газрын донсголсон их чимээ гарав. Цогцолж эхэлж байсан бодлын чуулган цагаан зээрэн сүрэг мэт тал тал тийш бутарлаа. Израилийн их буунууд эргийн зүүн талаас галлаж байв. Хотод аюулын тохойны харанга дэлдэх дуулдна. Хойхон талд чих дүлийрч, нүд бүлтэрэм тэсрэлтийн их чимээ дахин гарлаа.Үзвээс таван давхар байшингийн хиртэй нефтийн нэгэн арвин санд их бууны галт сум тусжээ. Нефтийн сангийн дээд амаар багтаж ядсан улаан гал дарцаглан дээш оволзох нь өтгөн багла хар уутандаа тэр гал бадарч байх шиг үзэгдэнэ. Зэргэлдээх гурван санд дэгдэж харсаар байтал хотын тэр хэсэгт гал утаа хоёрын галав юүлэв...
Гурав хоногийн өмнө нэгэн том хөлөг онгоцоор живүүлүүлснийхээ хариуг авлаа болов гэж үзсэн мэт одоо гэвэл израилийн бууны дуу нэгэнт зогсжээ. Аюулын дохио хаадсан харанганы сүүлчийн дэлсэлтийн чимээ хангинан холдсоор замхарч байлаа.
Би тэр гал, утаа хоёрыг жигшин харж, сэтгэл гонсойн зогслоо. Огторгуйн өөд нөжин улаан гал шунахайран цорволзож,түнэн харанхуй шөнө мэт багла хар утаа Суэцийн тэнгэрийг хэдий ч буртаглан хөшиглөжээ. Одоо та нар гарлаа ч гэсэн харагдахын аргагүй блсон байв.
Цадаж ханахыг мэдэхгүй тэр их галаас тэнгэр нар хоёрыг харамлан, тийнхүү бухимдсан зогссоор байгаагаа дараах агшинд би ойлгож билээ.
Тэгээд хөлөө албадан тавьж, алтай нутаг, Галбын говийн мтнь хан тэнгэрийн яах аргагүй махан цусны тасархай болох Суэцийн тэнгэр хуйхлагдан шатаж буйг эргэн эргэн харсаарбуудлын зүг одов.
Миний бие монголынхоо түмэн үрсийн нэгэн адил нар тэнгэр хоёрт хар багаасаа хайртай элэгтэй болсон хүн. Буун дуугүй сайхан нутаг усаа зүрхэн тус газараа эргэн дурслаа. Хорин дөрвөн жилийн өмнө манай нутгийн шороон дээр дэлхэж өнгөрсөн нэгэн сайхан дэнгэр намарын тухай унаган насны гэгээн дурсамж хангайн бугын урамтах дуу мэт сэтгэл цэнгүүлэн дотор орж ирэв.
Тэр жилийн намар үнэхээр намар гэмээн намар байжээ.
-Би ийм сайхан намар үзээгүй гэж ээж хэлсэн өөрийгөө ээжийн аавын үетэнгийн хүн гэж хөөрдөг нутгийн нэгэн өвөө Түвшинширээ уулын арыгн сархираа мэт бөөн үрчлээтэй хэрнээ нүд сэтгэл дулаан бүлээн үзэгдэх нүүрээ надруу өргөж бас нэгийг ярьсан. Тэгэхэд миний 13 ны агтараа ургах гэж арааны шүд цагтнаж байсан үе байлаа. Гурван үед төрөөгүй намар тэгэхэд төржээ.
-Хүү минь хорвоогийн 80 дахь намрыг элээж яваа хүн. Гэвч энэ намар шиг дуу хуур мэт сайхан намар өнгөрөөж байснаа ер санахггүй юм. Дөмөнгийн төрсөн намар нэг ховор сайхан намар болсон юм гэдэг тэр жил өвөл гэж унасангүй ээ. Тэр лав ийм намар байсан биз
- Өвөө дөмөнгийн төрсөнтэй тэр цагын сайхан хаматай юм гэж үү гэсэнд:
- Иш иш, хүү минь гээд над руу зул, жярх муутай хэрнээ овжин сэргэлэн нүүдэр харж,
- Юу шүү дээ, нэг муу санаатай улцан цагаан гүү дөмөнгийн эхийг ус ууж байхад гэдэс рүү нь хайрч орхиод... Тэгээд дөмөн чинь эхийнхээ гэдсэнд дөнгөж дөрөвхөн сар болоод дутуу гарсан амьтан шүү. Ийм болохоор говь талын чинь өгөөмөр тэнгэр баян Дөмөн хөлөгтөө ээжийн нь алтан хэвлийг орлож даахийг нь гүйцээх гэж тийм өнө дулаан намар хайрлсан юм гэдэг шүүдээ. Олдож тодорвол үгүй юм гэж үгүй сайхан юм гэж шүү, хүү минь гэж суусан юм. Наян нас арван гурван нас хоёр хүний амьдралын их далай мэт боловч тэр сайхан өвөө намайг тоож надад ийн хөөрсөн билээ.
Нар. Тэр намрын нарыг ямар нар байсан гэж санан! Хорвоогийн өнгө жавхланг тодруулагч дэнлүү болон гэрэлтэх зунжлагтаа ногоон дэлхийн борооны дараах нар бол урангоог мөрөөдөн мөрөөдөх хүний нүд сэтгэлийн байгаль цусны хүслэнг гүйцэт тайлах гойд увдистай зүйлсийн нэгэн билээ. Тэр наран дор өнгөтэй боон өнгөө гайхуулж, тэр наран дор нүдтэй болгон байгаль ертөнцийг өөрийн нүдээр үзэх гэнэ. Тахлай унага, хэнз хурга, уран хоншоорт ботго зэрэг зулзаган байгаль тэсгэлгүй баярллалдан оодогнон гүйлдэж унага, тугал хүн цөм байгаль эхийн нэгэн алтан хэвлийгээс аль галав элэгдсэн үеийн тэртээ цувран унаснаар одоо л мэдэв мэт хэн алинаасаа эс бишүүрхэн холилдож эцэж ядрахаа мэдэхгүй наран орон ортол хөгжилдөн тоглодог байлаа. Тэгэхэд нар бүхний зулай дээрээс аавын ухаантай бүлээн харцаар тогтуун ээх нь замбуу их наран өөрийн ивээл байгаль ертөнц тэнүүн дэлгэр буйд хангалуулан байгаа ажээ гэж сануулга хийгээд сайн сайхан сэтгэл нэг л гайхамшигтай байдаг. Эцгийн нүүр өөд өнгийх мэт нар руу зориглон нүд өргөх нар инээмсгэлэн буйг үзэж боддог байсан. Хожим манай нэг мэргэн хэлсэн үг тэр намар Орлойн тоглож байсан хүүхдийн хэнийг ч ухаанд тоороогүй нь мэдээж боловч << Нараа нараа наашаа >>! гэж бидний зүрх сэтгэл оюун ухаанд намрын тэр нэгэхэн хонгор шар нарыг огт нууцгүй хүний дээд хүслээр урин даллаж байжээ. Одоо бидний унаган балчир үрс << Нараа нараа наашаа >> гэж дуулах дуртай учир нь үүнд байдаг биз ээ...
Хэнд ч Дөт нэгэн жижиг утгын чанд гишигвээс наран адил бөмбөлөг хүний зүрх яах аргагүй нарны тасархай агаад иймийн тулд нарны олон түмэн хувь дулааны гучин зургаан хувь энэ тэр зүрхний цусанд оршдог буй билээ. Нар байгаль хоёр тийнхүү уснаас цусыг бүрэлдүүлж наран эцэг нь өрх тусгаарласан зүрхэнд гучин зургаан хувь дулаан ялгаж өгсөн ажээ .
Газар дээр миний нэр том жижиг болгоныг тэнгэр тэвэрч нар бүхнийг ээж бүхнийг харж байгааг үзэхэд би чинь төрсөн дэлхийгээ хан тэнгэр нарны хүүхэд юм байна шүү дээ гэх бодол оньс мултрах мэт сэтгэлд торсхийн орж ирдэг мөч бийсээн.
Намрын эхэн сар шувтарч байсан үе боловч, тэр нарны ачаар үүрийн бүлээн амьсгал үл мэдэгдэн хүйтэрснээс өөр өөрчлөгдсөн юмгүй, халуун зун бараг хэвээрээ хаагиж байв. Зөвхөн таанын буурал толгой хүндрэн бөхийж, агийн торгон залаа өтгөрөн сагсайх агаад царцааны дуу чихэнд чийрлэн хангинах зэргээс ертөнцөд намар улирал гэж бийг гярхай ажигч хүмүүс мартахгүй явлаа. Хааяа нэг халуун бороо асгаравч, дорхиноо үүл нь шуугдан нар гарна. Тэр намрын тэнгэр цэлмэх гэдэг нүд ирмэх мэт байв.
Борооны дараа үүлээ хөөсөн тэнгэрийн өнгө шиг сайхан өнгө ертөнцөд ховор билээ. Тэр тэнгэр ганцхан өнгөтэй заяагдсан ч, түүнд олон юм хуран цомороглосон байлаа. Юуны түрүүнд асаж бадарч үхэж мөхөж байдаг хүний сэтгэл амьдрал хоёрт үе үе нэн үгүйлэгдэх хорвоогийн гүн амирлангуйяа байдал, шувуу жиргэж, амьсгалахаас өөрийг хийж эс болох, утаа тавьж гутааж, дуу тавьж цочоошгүй хиргүй ариун мандал энэ хоёр зүйл зөөлөн цагаан гэрэлд сорогдсон тэр тэнгэрийгн номин хөх биенээс зүрх сэтгэлд харван орж ирнэ.
Авгын уурга шиг сунайсан Хан тэнгэр далайд хаясан чулуу шиг бугын дууг живүүлж талд гүйсэн хурга шиг шувуун далвчыг эцээх Хан тэнгэр. Найман насны хургачин банди миний зөвхөн нүд л хүрч байсан Хан тэнгэр Авгын уурга шиг их хан тэнгэрийг их зоддог юмгүй гэж бий боддогсон. Ээжийн нүдийг хариулан байж тэнгэрийн биеэнд хүрсэн. Тэгээд моридын молор толгойг оосорлодог. Тэр уургийг би ер нь хичнээн удаа барьж тавьлаа. Тэр уургийн эзнийг тун их хүндэтгэдэг байлаа. Уургаа нахилзуулан тулж мордоод морины дэл дээлийн хормой хоёроо тарцаглуулан уурга чирч одох авгыг харж хоцороход хусан уурга нь мөнгөн уурга болж харагддагсаан. Буцах шувуудын тэргүүн зам ч хөгшин галуу шиг тэнгэрийн хааяа тийш бөртөлзөн явчих тэр хүнийг ямар их азтайд тооцдог байв аа. Авга маань утаат бор гэр маажгий хасаг тэргэнээсээ хол яваа болохоор хан тэнгэрийн хаалга хатавчинд мөргөж буцдаг биз хэмээн горилон итгэдэг байжээ. Гэвчиг сайхан хүслэнгийн горидлого гэнэт тасрахаас эмээж нэгэн хэсэгтээ зориглож асуусан энэ минь үгүй билээ.
Адуунаас ирэх авгыгаа тосон гүйж очиход авга мориноосоо буудаг байлаа. Тэгээд миний хоёр суганаас барьж өргөн би ч хүзүүгээр тэвэрнэ. Ингээд авга намайг үнсэнэ. Би авгынхаа сайхан үнэрт их таашаан халзан толгойг нь илбэдэгсэн. Авгаас хамгийн их агийн хурц таанын анхилуун өвсний хуурай бас бороо салхины үнэр үнэртдэг байсан юм. Би тэр бороо салхины үнэрийг тэнгэрийн үнэр гэж боддог байсан онож байлаа. Бас авгаас минь нарны үнэр салдаггүй байжээ. Авгын үрчлээтэй хар нүдэнд шингэсэн нарны үнэрийг их төлөв шөнийн цагаар мэдэрч болдог байв. Гэвч тэр цагт авга маань тэнгэр нарны үнэрийг аль тэртээ адууны бэлчээр дээрээс гандан гундан явж тээж авчирдаг нь баярлаж мэддэгүй байгаа юу даа!
Нэгэн удаа авга маань газар тэнгэрийг хөвчлөн тонгойж алга болоод лавтайяа арав хонож ирсэн юм. Ирэхэд нь би тосож хүрээд:
-Агаа, Та тэнгэрийн хатавчийг алхав уу гэж асууж билээ.
-Агаа нь тэнгэрийн хатавчийг алхсангүй, алхах дөхлөө гэж тэр хариулсан. Хан тэнгэрийн уужим ихэд итгэдэг байсан банди би хан тэнгэрийн босго арав хоногт тороогүйд нь урамшиж, тэгэх ёстой хэмээн баярласан боловч, хөрзөнгийн цог мэт гэрэлтэх сэргэлэн нүдтэй газрын хөрс шиг хүрэнтэж язарсан авгын нүүрнээс тэнгэр нарны үнэр аван саатахдаа, Хан тэнгэрийн хорвоо адарт ойртож очсон хүн дээ гэж өвгөн ахдаа баярлаж бодсон юм. Хожим эргэж санавал миний авга мэт жирийн ноомой эр арав хоногийн аянаар тэнгэрийн хаяанд тулж эргэснийг үзсэн бол би хан их тэнгэрийн аугаа уужимд тээнэгэлзэх ёстой байж билээ. Учир нь арав хоног гэдэг цагийн тийм ч гайхалтай тийм нэгж биш болохыг түрүү жилийн зунаар би мэдсэн байв. Ээж минь Байшинтын дивизийн орших хонгорийн ширээ рүү садныдаа айлчилж очоод арав хоноод ирсэн юм. Тэгэхэд нэг хөгшин эмээ өөд болсоны учир тийм их удсан юм гэнэ билээ. Би тэр арав хоногт эхээ санаж уйлсан боловч, нулимсаа хүнд үзүүлэхгүйсэн.
Ээжийгээ ирэхэд би даан их баярлаж билээ. Дараах мөчид нь эхээ мөн тийм их баярлуулахын тул, холын хол нутгийн тэнгэрийг үзэж яваад, Орлойн тэнгэр дороо мэнд эргэж буухсан гэх сониуч хийгээд сэтгэлд цоо шинэ мөрөөдөлд автсан юмсан.
Сэтгэлийн минь баяр магнайгаараа гарч ирэхийг ээж лав үзсэн хэрэг биз дээ, эх минь намайг тэвэрч үнсэв. Би гэвэл ээжээс хол нутгийн нар салхины үнэрийг олж үнэртэв. Тэгэхдээ хонгорын ширээ дээр залагдсан тэнгэрийн үнэрийг үнэртэж байна гэдгээ эндүүрэлгүй мэдэж байлаа. Хонгорын ширээ дээр бас Орлойн тэнгэр шиг тэнгэр бий! Хан тэнгэр ямар их уужим билээ !
Урьд шөнө би хээр хоноод... Одод тэлхсэн намрын шөнө хээр хоноход ганцаардаггүй юм байна. Од чинь бас адуу шиг их ханьсаг юм байна шүү дээ ! Ганцхан нөмрөггүй л юм. Тэрнээс биш их ханьтай юм хэмээн авгынхаа нэгэн удаа хуучлахыг сонсоод ,бие биесээ даган урамдах, түмэн оддын орших өлгийн Хан тэнгэрийн аугаа ихийн тухайд бас нэгэн бодол олсон юм.
Би болжморт их атаархдаг хүүхэд байжээ. Энэ сайхан тэнгэрт шувуу шиг жиргэх юмсан. Томцуул бие ухааныхаа тэнхээг адуу маланд л гаргах юм даа, яагаад далавч хийх гэж оролддогүй юм бол гэх мэт бодлоор тэр намрын тэнгэр миний бага насыг шаналгадаг байлаа. Гэвч удалгүй агаараар нисдэг айрополоон гэж байдгийг, хонь хургандаа айрополооноор явах тухай шинэ хүслэнд автаж билээ.
Энэ бичигдэж буй цоохор мөрүүдийн амин сүнс болох тэр жилийн сайхан намар өнгөрөөд одд нэгэнт хорин дөрвөн жилийн нүүр шувтарч байна. Орлойн ширээнд нэгэн балчир оюуныг шаналгаж байсан бодол, мөрөөдөл энэ хир тэр мөрөөдлийг ихэд чамлах үнэн байдал болон хувирчээ... Сайхан дэлхийн хүүхдүүд сансрын отгон тоосыг саран дээр хэдийнээ гүвэв. Сарнаас 24 кг ачаа авчирсан гэлүү! Сар 24 килийн жингээр хөнгөрч, дэлхий 24 килийн жингээр хүндэрчээ !.. Энэ бүхэн гайхалтай боловч, хүн төрөлхтөнхий багаж зэвсгээ бүтээх гэж элж зовсон замыг эргэж санахын цагт ойлгомжгүй юм алга байна ! Бүх л хүн төрөлхтөний оюун ухааны тэнхээ чадал гэдэг нь бөлгөө. Америк хүний сарны тоосыг босгон буусан тэр хөлгийг хоёр буман жилийн тэртээ Туулын эрэгт хусуур давтаж суусан манай түмэн үеийн өвгийн чулуун алхны дуу ,миний халзан авгын чөдөр чивчлэх эв хоёр оролзсон байж бүтээлзсэн юм... Тэр жилийн цагийн сайхнаар төрсөн хийгээд тэр жилийн цагийн сайхны адил хорвоогийн түмэн гэгээн өглөөр үзэж сарны хөлгийг хийсэн америк хүний гараар бүтсэн галт суманд Суэцийн тэнгэр шатахыг харах үед сэтгэлд гүйцэж бүрэлдсэн бодлын энэ бяцхан түүврийг хагас дутуу нөхөж хийж суухад <<Хан тэнгэр гэж бий, түүний хомсхон нэгэн зайд зүрх цусаар, мөрөн усаар үеэрлэх хатан дэлхий гэж бий, тэр бяцхан гариг дээр эл ухаан бодлын эзэн ганцхан хүн төрөлхтөн бий !..>> гэх санаа сархадын охь мэт бодолуудын сор магнай сэтгэл рүү байн байн түрж байлаа ! Хоёр жилийн өмнө Суэцийн тэнгэрийг түймэрдэж байсан гал утаа гэвэл өнөө хэр унтарсан үгүй ээ. Хан тэнгэрийн хагас шатсаар байхад бас нэгэн шинэ он гарав.
Гэвч ард түмний зориг тэмцлийн хур нь байтугай түймрийг унтрааж, Хан тэнгэрээ аварч байсныг нэгэнт хуучирч бууралдсан болон эх түүхийн өнгөн хуудсанд яваа шинэ залуу онууд мартаа нь үгүй ярьж байна.! Ухаан бодлын эзэн ганцхан хүн төрөлхтөний дээр ганцхан Хан тэнгэр бий.
Улаанбаатар, 1969.12
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)