Зохиолч Д.Маам тандаа зориулав. Хүүхдийн бүтээл

Төрсөн нутгийнхаа унаган хүү, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Орлой Мажигийн Д.Маамын мэндэлсний ойд зориулан сургуулийн суралцагчид маань шүлгэн цацал өргөж байгааг нь соёрхоно уу?

ЕБСургуулийн суралцагч А.Урангоо

Д.Маам
Түвшин нутгийн унаган хүү
Төрд данстай эрдэмтэн хүү
Түмэн олны бахархал болсон
Та бидний хайртай зохиолч
Ухаан сэргэлэн үзэг хурц танаар
Уугуул сургууль чинь овоглон нэрлэгдэж
Олон аав ээжийн хүүхдүүд
Орлой овгоор чинь овоглож явна.
Аяа та биднийг
Амьдралд үлгэр дууриал болсон
Алсаас харж итгэл өгсөн
Ачтны нэг нь та билээ.
ЕБСургуулийн суралцагч Э.Буянхишиг
Төрөлх нутгийн минь алдартан Д.Маам
Хөх монголын дэвжээн дээр
Хүлэг морьдын туурайн тамгат харсан дээр
Тэнгэрийн хүртээл хувь заяат
Төрөлх нутгийн минь их эрдэмтэн
Төрсөн нутгийн минь шороон дээр
Төгөл мод шиг цэцэглэн торниж
Түмэн олондоо алдаршсан
Түвшин нутгийн хувилгаан зохиолч
Төрсөн нутаг нь Завсрын бууц
Төрүүлсэн эхийнхээ их хайранд умбаж
Уянгын бүүвэйн дуунд нь уярч
Ухаалаг ээжийнхээ ачийг хариулсан
Унаган нутгийн минь алдартан.
ЕБСургуулийн суралцагч Э.Жаргалцэцэг
Д.Маам
Морьтон ардын удам
Монгол улсын гавьяат
Мэргэн үнэнийг өгүүлдэг
Мажигийн хүү Маам
Алдрай бага насандаа
Агсам үзэгнийхээ хошууг
Алтан бэхэнд дүрж
Ариун мөртийг холбож
Амьдралын замыг хүүрнэсэн.
Одоо цагт бид түүнийг дурсахад
Орчлонг элээсэн амьдралынх нь гэгээг түүх бүр
Олон олон номын шаргал хуудсанд мөнхөрч
Оюун бодлынх нь шим газар шороондоо мөнхөрчээ.
Энэ зохиолчийг та мэдэх үү?
Орлой Мажигийн Д.Маам шүү дээ.
ЕБСургуулийн суралцагч Э.Ядамжав
Д.Маам
Оюунд минь оч харвуулсан
Сэтгэлд минь гэрэл хурайлсан
Мэдлэгт минь эрдэм нэмсэн
Оюуны их өргөөний эзэн
Орлой Мажигийн Д.Маам
Орлой Мажигийн Д.Маам та
Оюунлаг монголын эх оронч
Оргилд мацсан их эрдэмтэн
Оройн дээд их хүмүүн.
Олон олон монголчууд таныг
Онгон тэнгэр мэт дээдэлж
Оюун билгийг тань шүтэж
Орчлонд танаар бахархдаг..
ЕБСургуулийн суралцагч Э.Дүүрэнбаяр
Д.Маам
Манай сургуулийн Д.Маам
Мандан бадарч явсан юм.
Газар шороогоо өмөөрч тэр
Гандталаа зохиол бичсэн юм.
Бидний сургууль чинь
Таниараа овоглож
Билгүүн их эрдмийг тань
Өвлөн хөгжүүлж явна.
Таны зохиосон зохиолоос
Эх орон минь харагддаг
Таны зохиосон шүлгээс
Ээж аавын хайр мэдрэгддэг.
Таны намтрыг уншаад
Таниараа бахархаж явна
Оройгүй их эрдмийн
Оргилд нь хүрэхийг хүснэ.
ЕБСургуулийн суралцагч Э.Баттуяа
Д.Маам
Алдар нэртэй зохиолч та
Ард түмнийхээ итгэлийг даасан
Ачит мэргэн зохиолч таны
Алдрыг хэзээд мартахгүй
Эрдэмтэн зохиолч Орлойн Д.Маам
Эгэл малчны гэрт мэндэлсэн
Эрдмийн оргилд хүрсэн
Эгэлгүй их үйлстэн Д.Маам
Мөнхөд дурсагдах Д.Маам
Манай сургуулийн эрдэмтэн зохиолч
Түвшин нутгийн хүү
Түмний үрсийн дуурайлт хүү
ЕБСургуулийн суралцагч П.Ичинхорлоо
Д.Маам
Хүмүүн төрөлхтний зохиолч Д.Маам
Хүүхэд бидний хүслийг сийлэгч
Эрдэмтэн зохиолч Д.Маам
Эрдмийн өргөөний минь нэрэмжит хүн
Энэ л өргөөний эзэн нь та
Эх орны дууч нь та
Энэ л бидний бахархал
Эрдмийн сургуулийн сурагч
Таныхаа алдар гавьяаг
Тунхаглан би шүлэглэе.
ЕБСургуулийн суралцагч Б.Батцэцэг
Д.Маам
Түвшинширээ нутгийн унаган хүү
Төрөлх сургуулийн эрдэмтэн доктор
Төр түшсэн гавьяат хүн
Төрсөн нутгийн минь суут Д.Маам
Үдшийн бүрийг гэгээ татуулан мэндэлсэн
Үүрийн харанхуйг шүлгээ тэрлэж уяраасан
Үндэсний соёлыг үеийн үедээ тунхагласан
Үрийн үрдээ газар шороогоо өмгөөлөн өвлүүлсэн
Ээжийнхээ энгэрээс төрөөд аавын хайранд хүмүүжсэн
Энхэр бага насаа хөдөөгийн амьдралд зориулсан
Эх оронч ухаанаа цаасан дээр буулган хэвлүүлсэн
Энэ насны минь бахархал эрин үеийн гайхамшиг Д.Маам
Завсрын бууцанд төрж тоглож өссөн ч
Залуу насаа монголын төлөө зориулж
Сэтгэлийнхээ гүнээс эх орноо хайрласан
Сэвтээгүй их сэтгэлийн тэнхээ, итгэлийн од оо
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)