Амжилт арвинтай оролцлоо.

Сүхбаатар аймгийн 16 сургуулийн багш, суралцагч, эцэг эх, сургуулийн удирдлагын “Оюун ухааны наадам” амжилттай зохион байгуулагдаж манай сургуулийн “СЭТГЭШГҮЙ”  баг 2-Р БАЙР эзэллээ. Тус наадмаас эцэг эхийн төлөөлөл Ж.Жамсран АЛТАН медаль, багш нарын төлөөлөл Я.Анхтулга ХҮРЭЛ медаль, суралцагчдын төлөөлөл Б.Долгормаа ХҮРЭЛ медаль хүртэж, багийн тест, багийн СУДОКУ төрлүүдээр өндөр амжилт үзүүллээ.

Мөн 2014-2015 оны хичээлийн жилд аймгийн математик дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан ОНЛАЙН ОЛИМПИАДАД манай сургуулийн багш суралцагчид амжилттай оролцож 1-Р БАЙР эзэлсэн. Дээрх олимдиадад алтан медаль-5 /7а ангийн суралцагч А.Түвшинтөр, 6а ангийн суралцагч Э.Ганбилэг, 4б ангийн суралцагч О.Одхүү, 2б ангийн суралцагч Б.Мөнхбаяр /, мөнгөн медаль-8 /5а ангийн суралцагч Б.Болортуяа, 7б ангийн суралцагч Т.Соёмбо, 4а ангийн суралцагч О.Энхбаяр, 9б ангийн суралцагч Б.Долгормаа, 2а ангийн суралцагч Э.Билгүүн, 3б ангийн суралцагч Б.Мөнх-Оргил/, хүрэл медаль-4 /7б ангийн суралцагч С.Ренчинжүгдэр, 2б ангийн суралцагч Б.Өлзийхүү, 2б ангийн суралцагч Ц.Мандахнаран, 2а ангийн суралцагч Э.Аюурсүрэн,/, тусгай байр-11 эзэлж, бага ангийн багш Н.Бибиш 1-р байр, бага ангийн багш М.Ариунсувд 2-р байр, дунд ангийн математикийн багш Ш.Саранцэцэг 2-р байр, бага ангийн багш А.Ургамалцэцэг 3-р байрт шалгарч АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ.

Суралцагчдын амралтаар зохион байгуулагдсан Төрөлжсөн болон ивээн тэтгэгчдийн олимпиад-д нийт багш суралцагчид маань амжилттай оролцож Сүхбаатар аймгийн ЕБСургуулиудын дунд 2-Р БАЙР эзэлсэн амжилт гаргалаа. Математикийн олимпиадад суралцагч Т.Соёмбо Хүрэл медаль, Сэтгэх чадварын олимпиадад суралцагч Б.Долгормаа Хүрэл медаль, Математикийн олимпиадад суралцагч Б.Баяржаргал Хүрэл медаль, Орос хэлний олимпиадад суралцагч Б.Долгормаа Алтан медаль, Газар зүйн багшийн олимпиадад багш С.Амгаланбаатар Тусгай байр тус тус эзэллээ.

Олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багш суралцагч эцэг эхийн төлөөлөлдөө сургуулийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэе. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)