ЭМГЭНЭЛ СААРАЙН БАТСАЙХАН (1959 - 2015)

ЭМГЭНЭЛ СААРАЙН БАТСАЙХАН (1959 - 2015) Монгол Улсын Боловсролын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медальт, Түвшинширээ сумын Ерөнхий Боловсролын Дунд сургуулийн захирал СААРАЙ овогтой БАТСАЙХАН нь 2015 оны 05-р сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бид бүхэнд болон боловсролын салбарт хүнд гарз тохиолдлоо. С.Батсайхан нь 1959 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1967 онд сургуульд орж, 1984 онд УБИС-ийг Монгол хэл – Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. - 1977 – 1980 онд Хилийн цэргийн 0146-р ангид цэргийн алба - 1980 – 1984 онд Сүхбаатар аймгийн НААҮ газар сантехникч - 1988 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд Монгол хэл – Уран зохиолын багш - 1989 оноос Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Монгол хэл – Уран зохиолын багш - 2004 оноос Түвшинширээ сумын сургуулийн захирлаар тус тус ажиллаж байлаа. С.Батсайхан нь багшлах хугацаандаа ээлжит хичээлийн бэлтгэлийг сайн хангаж, сонирхолтой олон аргаар заадаг өөрийн гэсэн арга барилтай, тэргүүний багш нарын нэг байсан юм. Үндэсний спорт- шагайн харвааг аймаг, сумандаа хөгжүүлж, хүүхэд залуучуудыг өв тэгш хүмүүжүүлэхэд анхаарч, шагай харвааны дугуйлан хичээллүүлэхийн зэрэгцээ аймаг улсын чанартай тэмцээнүүдэд баг болон хувиараа оролцож удаа дараа тэргүүн байр эзэлж байсан. 2004 оноос сургуулийн захирлын үүрэгт ажлыг хамт олны саналаар хүлээн авч, өөрийн мэдлэг боловсрол, хүч чадлыг дайчлан ажиллаж байсан бөгөөд сургалтын орчныг сайжруулах, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч : - “Тогтвортой амьжиргаа” төсөлд хамрагдаж дотуур байрын тохижилтыг сайжруулах - “Хөдөөгийн боловсролыг дэмжих” төслөөс бага ангийн номын сан - Сургалтын техник, тоног төхөөрөмж, - Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт - Японы “Хүүхэд ивээх сан”-аас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургалтад хамруулах төсөл - БСШУЯ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Үр дүнд түргэн хүргэх түншлэлийн санаачилга” төслөөс бага ангийн багш нарын сургалтад зориулсан зөөврийн техник хэрэгслийг авч ашигласнаар цахим сургалт явуулах зэргээр гадаад, дотоодын хандивлагчдын олон төсөл хөтөлбөрт хамруулж үр дүнтэй ажиллаж байсан юм. Түүний боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, ирээдүй хойч үеийг бэлтгэхэд зориулсан хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндрөөр үнэлж : - 2003 онд Боловсролын яамны “Жуух бичиг” - 2005 онд МБХолбооны “Есөн эрдэнэ” медаль - 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800-н жилийн ойн “Хүндэт медаль” - 2008 онд Засгийн газрын шагнал “Боловсролын Тэргүүний ажилтан” - 2011 онд Сүхбаатар аймгийн “Шилдэг захирал” - 2012 онд “Боловсролын 90”-н жилийн ойн медаль - 2013 онд Монгол Улсын “Гарамгай мэргэн” цол, тэмдэг - 2014 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” - 2014 онд “Хүндэт захирал” тэмдэг, “Монгол чанар” цол, өргөмжлөл - Ардын Хувьсгалын 70, 80, 90-н жилийн ойн медалиудаар тус тус шагнасан байна. Талийгаачийн алдар гавьяа, ажилч хичээнгүй, нягт нямбай зан чанар, туйлбартай, хөдөлмөрч, үнэнч шударга, эгэл даруу, нийтэч нөхөрсөг гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. - Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн захиргаа, багш, ажилчид, суралцагчид - Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын газар - Сүхбаатар аймгийн захирлуудын холбоо - Сүхбаатар аймгийн сургууль, цэцэрлэгүүд - Түвшинширээ сумын ИТХурал - Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газар - Түвшинширээ сумын Хүүхдийн цэцэрлэг - Түвшинширээ сумын Эрүүл Мэндийн Төв - Түвшинширээ сумын Соёлын төв - Түвшинширээ сумын ХААН банк - Түвшинширээ сумын Төрийн банк - Түвшинширээ сумын Бизнесийн байгууллагын хамт олон УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)